
Иргэд нийслэлийн ногоон бүсэд олноороо зорчин, аялж зугаалдагтай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгой анхааруулж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
- Нийслэлийн ногоон бүсэд зорчиж байгаа иргэд ил задгай гал гаргахгүй байх,
- Татсан тамхины ишээ бүрэн унтрааж, гал түлсэн тохиолдолд үнс, нурам, цогоо гүйцэт унтрааж аюулгүй болгох,
- Явуулын зуух хэрэглэж байгаа бол яндангийн цонолтоос оч алдах, гал гарахаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх,
- Янз бүрийн галт сум, дохионы пуужин хэрэглэхгүй байх,
- Ногоон бүсэд автомашин, техник хэрэгслээр зорчиж буй жолооч нар машин, тракторынхоо янданд оч баригч заавал хийх,
- Бага насны хүүхдийг галаар тоглуулахгүй байх,
- Техникийн хавиралт, үрэлт үүсэхээс сэргийлэх,
- Гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх,
- Хашаа хороо, ойр орчимдоо хамгаалалтын зурвас татаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хэрэв гал түймэр гарсан даруйд яаралтай 101 дугаарын утсанд залгахыг анхааруулж байна.
Б.Чимэг