Иргэний цахим үнэмлэх УИХ-ын сонгуулиас өмнө хэвлэгдэж чадахгүй болсон
тул намууд үүний бурууг өөрсдөөсөө холдуулахыг оролдож байгаа.

Иргэний цахим үнэмлэх УИХ-ын сонгуулиас өмнө хэвлэгдэж чадахгүй болсон тул намууд үүний бурууг өөрсдөөсөө холдуулахыг оролдож байгаа. УИХ-ын чуулганы үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Бодь” групп иргэний цахим үнэмлэх хэвлэх эрхийг тендергүйгээр авсан, ажилд саад учруулсан гэж мэдэгдсэн нь багагүй зөрчил үүсгэсэн" гэж буруутгасан. Тухайн үед “Бодь” группын зүгээс тодорхой тайлбар өгөөгүй. Харин өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ тайлбар хийсэн юм.
Тэрбээр “Засгийн газар, УИХ зарим тохиолдолд тендергүйгээр шууд гэрээ хийхийг зөвшөөрдөг. Иргэний цахим үнэмлэх нь улсын нууцад хамаарах мэдээлэл агуулдаг тул шууд гэрээ хийхийг Сангийн яам болон Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн” гэлээ.