Санал тоолох автомат машиныг нийлүүлж байгаа АНУ-ын "Доминион Воүтинг
Системс" компанийн Монголын сонгуулийн төслийн менежер Даллас Ньюби
танилцуулгадаа "Одоогоор 1000 гаруй машин Монголд ирээд байна. Бид
шалгалт хийж байгаа бөгөөд саналын хуудсан дээр өөр өөрөөр тэмдэглэсэн
хувилбарыг хэрхэн тоолж байгааг шалгаж байна. Түүнчлэн бид СЕХ-той
сонгуулийн үед алдаа гарвал ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч
байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Санал тоолох автомат машиныг нийлүүлж байгаа АНУ-ын "Доминион Воүтинг Системс" компанийн Монголын сонгуулийн төслийн менежер Даллас Ньюби танилцуулгадаа "Одоогоор 1000 гаруй машин Монголд ирээд байна. Бид шалгалт хийж байгаа бөгөөд саналын хуудсан дээр өөр өөрөөр тэмдэглэсэн хувилбарыг хэрхэн тоолж байгааг шалгаж байна. Түүнчлэн бид СЕХ-той сонгуулийн үед алдаа гарвал ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Уг санал тоолох машин нь саналын хуудсыг тоолох, тооллогын дүнгээ илгээх гэсэн хоёрхон үйлдэлтэй юм байна. Мөн цахилгаан тасарсан үед 16 цаг ажиллах чадвартай нөөц тэжээл, нэмэлт цахилгаан үүсгүүр залгах боломжтой төдийгүй санал өгөх үед алдаа гарсан тохиолдолд дохио өгч, алдаагаа залруулах боломжийг ч зааварлах аж.