
"Одоогоос хэдхэн хоногийн дараа Монголын кокс нүүрсний томоохон орд
болох Овоот толгой болон бусад хэд хэдэн ордыг эзэмшдэг "Souths Gobi
Sands" компанийн хувьцааг Хятадын 100%-ийн төрийн өмчит компани болох
Chalco-д худалдах гэж байна. Энэ нь Монголын газар нутаг дахь баялаг
хөрш зэргэлдээ орны төрөөс 100 хувь хамааралтай болж, Монгол улсын
аюулгүй байдал, эдийн засаг, уул уурхайн хөгжил нэ
"Одоогоос хэдхэн хоногийн дараа Монголын кокс нүүрсний томоохон орд болох Овоот толгой болон бусад хэд хэдэн ордыг эзэмшдэг "Souths Gobi Sands" компанийн хувьцааг Хятадын 100%-ийн төрийн өмчит компани болох Chalco-д худалдах гэж байна. Энэ нь Монголын газар нутаг дахь баялаг хөрш зэргэлдээ орны төрөөс 100 хувь хамааралтай болж, Монгол улсын аюулгүй байдал, эдийн засаг, уул уурхайн хөгжил нэг орноос хамааралтай болох аюул руу чиглэж байна. Тиймээс бид Монголын баялгийг хэнээс хэнд худалдахыг Монголын төр өөрөө шийддэг байх эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Энэ хуулийг УИХ хэлэлцэн батлах хүртэл Монгол хүн бүр нам, улстөр харгалзахгүйгээр дэмжин, хамтдаа нэгдье!" гэсэн уриалгыг фэйсбүүкийн нэгэн хуудаснаас харж болно. Уг хуудсанд
#SGSands-ыг эсэргүүцсэн иргэд нэгдэж байгаа гэнэ. Тэд ийнхүү олон нийтийн сайтаар дамжуулан газар нутаг, байгаль орчноо өмөөрөн хамгаалах үйлсэд нэгдэж байгаа юм. Одоогоор 2944 гишүүнтэй байгаа хуудсын гишүүнчлэл хурдацтай нэмэгдэж байна. "
Өмнөговийн элс" хэмээх уг бүлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд тэргүүтэй танил хүмүүс ч элсчээ.