
Тоглолтод африк америк гаралтай Miami Heat ялсанд дуучин бүсгүйн сэтгэл ихэд хөдөлж АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамад зориулсан сэтгэлийн үгээ гараар бичиж интернэтд тавьсан байв.
Бэйонси “Африк гаралтай америк эмэгтэйн сайн үлгэр дуурайлал болж буй танд баярлалаа. Мишель Обама бол халамжтай ээж, сэтгэл татам эхнэр, АНУ-ын тэргүүн хатагтай. Тэр бол эгэл даруу, сэтгэл татам, хүндэтгэлтэй эмэгтэй” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж бичсэн байна.
Үүний хариуд тэргүүн хатагтай Бэйонсийн твиттер хуудаснаа ийн бичжээ. “Сайхан захидал бичсэнд, намайг хүндэлсэнд шилдэг од чамд баярлалаа” гэжээ.
