Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.