Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Ариунболдыг намын дүрэм журмыг зөрчин,
ирцгүй хурал хийж, удирдлага, бүтэц зохион байгуулалтад дур мэдэн
өөрчлөлт оруулсан гишүүдийн эв нэгдлийг хангаагүй хэмээн шүүмжилж
байсан.

Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Ариунболдыг намын дүрэм журмыг зөрчин, ирцгүй хурал хийж, удирдлага, бүтэц зохион байгуулалтад дур мэдэн өөрчлөлт оруулсан гишүүдийн эв нэгдлийг хангаагүй хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл энэ асуудлаар тус дүүргийн АН-ын зарим сонгуульт ажилтнуудаас Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндоржид хандаж бичиг ирүүлжээ. Энэ дагуу Нийслэлийн АН-ын Хяналтын хороо хуралдан Хан-Уул дүүргийн АН-ын хорооны 2012 оны гуравдугаар сарын 17-нд болсон гэх хурлыг АН-ын "Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журмын" 3.1, 4.2.4 дэх заалтыг зөрчсөн нь баримтаар нотлогдож байгаа тул хүчингүйд тооцож дүүргийн намын хорооны хурлыг дөрөвдүгээр сарын 25-ны дотор зарлан хуралдуулахыг үүрэг болгожээ. Мөн энэхүү шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд дээд шатны намын байгууллагаас хурлыг хуралдуулахаа мэдэгдсэн байна.