Нийслэлийн засаг даргын санаачилсан "Туул голд минж нутагшуулах
төсөл"-ийн хүрээнд эхний ээлжийн 14 минжийг өчигдөр өглөө авчирлаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уг 14
минжийг Германаас авч байгаа бөгөөд дахин 20 орчим минжийг ойрын
хугацаанд нутагшуулах аж.

Нийслэлийн засаг даргын санаачилсан "Туул голд минж нутагшуулах төсөл"-ийн хүрээнд эхний ээлжийн 14 минжийг өчигдөр өглөө авчирлаа. Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уг 14 минжийг Германаас авч байгаа бөгөөд дахин 20 орчим минжийг ойрын хугацаанд нутагшуулах аж. Одоогооор МХЕГ-ын хорио цээрийн дэглэмийн бүсэд дээрх минжүүдийг шилжүүлсэн бөгөөд шинжилгээ хийж дууссаны дараа Хүүшийн зооринд байршуулахаар болжээ. Учир ь, хар усан тохойд байгуулах "Минж үржүүлгийн төв" хараахан ашиглалтанд ороогүй байгаа юм. Тус төв ашиглалтанд орсны дараа минжүүдийг тийш шилжүүлэн, үржүүлэгт оруулаад Туул голд нутагшуулах юм байна.
Т.Энхэлээ