ЭЕШ-ын бүртгэл өчигдөр 18.00 цагт дууссан. Нэмэлт бүртгэл явагдахгүй ч
сурагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23 хүртэл
хүлээн авч шийдвэрлэхээр болжээ.

ЭЕШ-ын бүртгэл өчигдөр 18.00 цагт дууссан. Нэмэлт бүртгэл явагдахгүй ч сурагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авч шийдвэрлэхээр болжээ. Бүртгүүлэхдээ овог, нэр регистрийн дугаарын зөрчил гаргасан, шалгалт өгөх хичээлээ дутуу сонгосон сурагчид эдгээр алдааг өргөдөл өгч залруулах боломжтой юм байна. Өмнөх онд 39 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлж байсан бол энэ жил 43 мянга орчим сурагч бүртгүүлжээ. ЭЕШ зургадугаар сарын 8-10-нд орон даяар явагдана.