АН-ын гишүүн Х.Баттулга Засгийн газрын дөрвөн сайд болон “Энержи
ресурс” компанийг хууль зөрчсөн гэж үзэн АТГ-т шалгуулахаар өргөдөл
өгсөн билээ.

АН-ын гишүүн Х.Баттулга Засгийн газрын дөрвөн сайд болон “Энержи ресурс” компанийг хууль зөрчсөн гэж үзэн АТГ-т шалгуулахаар өргөдөл өгсөн билээ. Гэсэн ч прокуророос энэ асуудалд хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Тэрбээр стратегийн орд газарт багтдаг Таван толгойгоос Ухаа худгийг тасдаж авсан нь УИХ-ын тогтоол, зарим хуулийг зөрчиж байна гэж мэдэгдээд байгаа. Харин АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд дээр дурдсан асуудал хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор ажлын хэсэг байгуулж, Д.Ганхуяг гишүүн ахлахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр 12 цагаас Төрийн ордны “Г” танхимд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг танилцуулах юм байна.