
Уулзалт арга хэмжээнд оролцсон хүмүүст прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын шинжтэй арга хэмжээг танилцуулахын зэрэгцээ, тэдний санал хүсэлтийг сонсож эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр ажиллажээ.
ГХУС чиглэлээр хийгдсэн уг ажлыг Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдад шүүхийн албан хаагчдын бие бүрэлдэхүүн, Баянгол сум, Мандал сум, Түнхэл тосгон, Хэрх тосгонд цагдаагийн байгууллагын албан хаагч нартай хамтран зохион байгуулсан ба 989 иргэдтэй уулзаж 350 хүнээс судалгаа авч, сумын хэсгийн төлөөлөгчийн ажил байдалтай танилцаж, Мандал сумын 5-р багийн хэсгийн төлөөлөгч ахмад М.Ням-Очир, иргэдээс гаргасан гурван гомдлыг өөр дээрээ дарагдуулан ЭБШХ 170-р зүйлийн170.1, 171.1 дэх заалтуудыг зөрчсөн үйлдлийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар шаардлага бичжээ.
Б.Чимэг