Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул, олборлолт
явуулж буй "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох шүүх хурал
өнөөдөр болно. Шүүх хуралтай холбоотой мэдээллийн талаар "Монголын
байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" төрийн бус
байгууллагаас мэдэээлэл хийв.

Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хуралтай холбоотой мэдээллийн талаар "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" төрийн бус байгууллагаас мэдэээлэл хийв. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компанийхан үйл ажиллагаагаа явуулж байхдаа зөрчил гаргасан гэж төрийн бус байгууллагынхан үзэж байгаа юм. Иймээс "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийг зөрчлөө арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулахыг шаардаж буй. "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл"-ийн тэргүүн Б.Баярмаа, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхмаа, хуульч, өмгөөлөгч Т.Мэндсайхан нар хохирлыг барагдуул гэсэн шаардлага тавьж байгаа ч шүүх хурал удаа дараа хойшилж, хэрэг шийдэгдэхгүй удааширсаар байна" гэлээ.