МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн пүрэв гаригийн өглөө 06.00 цагт Төв аймгийн урьдчилан хорих төвд албадан саатуулснаар дөрвөн хоног өнгөрчээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн пүрэв гаригийн өглөө 06.00 цагт Төв аймгийн урьдчилан хорих төвд албадан саатуулснаар дөрвөн хоног өнгөрчээ. Түүнийг хоригдож байх хугацаанд намынхан дэмжигчид батлан даалтаар гаргах аян өрнүүлж, гарын үсэг цуглуулж яваа. Мөн 24 цагийн дотор суллахыг шаардаж, суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байсан. Гэвч тэдний оролдлого талаар өнгөрчээ. Учир нь өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гарч, Н.Энхбаярыг 14 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр түүнийг үргэлжлүүлэн 14 хоног хорих аж. Түүнээс байцаалт авна хэмээн албадан саатуулсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа байцаалт аваагүй хэмээн МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог мэдэгдсэн билээ.
Б.Чимэг