Монгол гадаадын төгөлдөр хуурчид хамтран “Grand Evening of Piano” тоглолтыг энэ сарын 24-нд ДБЭТ-т зохион байгуулахаар болжээ.

Монгол гадаадын төгөлдөр хуурчид хамтран “Grand Evening of Piano” тоглолтыг энэ сарын 24-нд ДБЭТ-т зохион байгуулахаар болжээ. 2007, 2008 онд бие даан тоглолтоо толилуулсан төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл энэ удаа БНХАУ-ын Ли Гуо Чао-тай хамтран тоглохоор болсон байна. Ли Гуо Чао Ази, Европын нэр хүндтэй театруудад гоцлол болон симфони найрал хөгжимтэй хамтран тоглож байсан ч манай улсад анх удаа уран бүтээлээ толилуулах гэж буй нь энэ юм. Тус тоглолтын концертмейстерээр өдгөө Испани Улсад амьдарч байгаа төгөлдөр хуурч С.Саянцэцэг ажиллахаар болжээ.