Хонгконгийн “Cathay Pacific” хэмээх нислэгийн компаний онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх хэмээх монгол залуу 216 хүний амийг алан хядагчаас аварчээ.

Хонгконгийн “Cathay Pacific” хэмээх нислэгийн компаний онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх хэмээх монгол залуу 216 хүний амийг алан хядагчаас аварчээ. Тайландаас Хонгконг руу ээлжит нислэгээ хийж байсан тус онгоцонд Филиппин гаралтай алан хядагч мөн зорчиж явсан бөгөөд нислэгийн үеэр онгоцыг унагаахаар завджээ. Харин энэ үед З.Буяннэмэх онгоцны хоёрдугаар нисэгчийн хамт алан хядагчийг барьж аюулгүй болгосон байна. Олон хүний амийг аварч, баатарлаг гавъяа байгуулсан З.Буяннэмэхэд “Cathay Pacific” компаний зүгээс бүх насаараа үнэгүй зорчих эрхээр шагнажээ. Нэмж хэлэхэд “Cathay Pacific” компани нь анх 1946 оны есдүгээр сарын 24 байгуулагдсан бөгөөд Америк, Австрали руу анхны нислэгээ үйлдэж байжээ. Харин одоо Ази, Америк, Европийн 36 оронд нислэг үйлддэг томоохон компани болж өргөжсөн юм.
Сэтгэгдэл (4)