Өнөөдөр өглөө 10.00 цагаас Эрс шинэчлэл хөдөлгөөний удирдагч Д.Энхбатыг СБД-ийн цагдаа нар хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр баривчилж, СБД-ийн шүүхэд хүргүүлжээ.

Өнөөдөр өглөө 10.00 цагаас Эрс шинэчлэл хөдөлгөөний удирдагч Д.Энхбатыг СБД-ийн цагдаа нар хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр баривчилж, СБД-ийн шүүхэд хүргүүлжээ. СБД-ийн шүүхийн шүүгч Ш.Төгсгэрэл хэргийг хянаж үзээд, жагсаал цуглаан хийх журмын 11.1-ийг зөрчсөн хэмээн үзэж, Д.Энхбатыг 30000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин уг шийдвэрийг Д.Энхбат “Би шүүхийн шийтвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид бүх холбогдох газруудад жагсаал хийх албан бичгээ хүргүүлсний үндсэн дээр хийсэн. Хууль зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй хэмээн эсэргүүцэж албан ёсны тайлбараа шүүхэд өгсөн бөгөөд шаардлагатай бол захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандана ” гэв.
Б.Чимэг