
Дээд зэрэглэлийн 200 хайрцаг согтууруулах ундааг тус хөлөг онгоцны багийнхан нууцаар хил давуулах гэж байгаад баригджээ.
Гаалийн болон хилийн шалгалт эхлэхийг хүлээх зуурт далайчид сэжиг бүхий сав баглаатай ачаануудыг жижиг завинд шилжүүлэх гэж байсан ч амжаагүй байна.
Энэ тухай ОХУ-ын хууль хяналтынхан контарбандын барааны үнийг хагас сая рубль гэж үзжээ. /22 сая 500 мянга/ Хууль бус ачааны эзэн ч, бичиг баримт ч одоохондоо тодроогүй байна.