15 сая төл аваад байна

Энэ жил улсын хэмжээнд 15.5 сая хээлтэгч мал төллөх ёстой. Одоогийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих хээлтэгч малын 57 хувь буюу 8.4 сая эх мал төллөөд байгаа ажээ. Харин гарсан төлийн 99.3 хувь нь бойжиж байгаа бөгөөд энэ жил малын тарга тэвээрэг, жилбэ сайн байгаа учраас төл сайн бойжиж байна. Одоогоор 15 сая төл хүлээн аваад байгаа ажээ. Нөгөө талаар энэ жил орон нутагт малын ихэрлэлт их байгаа ажээ. Олон жилийн дунджаар нийт хээлтэгч малын 1-2 хувь нь ихэрлэдэг байсан бол энэ жил нийт төллөсөн эх малын 7.5 хувь нь ихэрлэж байгаа ажээ. Тухайлбал, Төв аймгийн Ар-Хуст суманд таван ихэр, ишиг, тус аймгийн Баян-Өнжүүл суманд гурван ихэр тулгал, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд таван ихэр хурга гэх мэтээр ихэр их гарчээ.