МАН-ын дарга С.Батболдод болон УИХ дахь МАН-ын бүлэгт УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл хүгүүлнэ гэв. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцээд, УИХ-ын сонгууль ойртсоор байхад Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэхгүй цаг алдаж байгаа тул тус мэдэгдлийг хүргэхээр болжээ.

Харин тус мэдэгдлийг олонхийн бүлэг болон МАН-ын дарга хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гарах сөрөг үр дагаврыг хүлээн зөвшөөрөөгүй тал хариуцах ёстой ба мэдэгдлийн хариуг энэ сарын 20-ны дотор ирүүлэхийг УИХ дахь АН-ын бүлгээс санууллаа.