Өнөөдөр NBA-ын талбай дээр 11 тоглолт боллоо. Түүнээс хамгийн сонирхолтой тоглолт бол дорнодын шилдэг багуудын нэг “Майами Хит” “Нью Жерси Нэтс” багийн талбайд зочлон тоглосон тоглолт байлаа.

Өнөөдөр NBA-ын талбай дээр 11 тоглолт боллоо. Түүнээс хамгийн сонирхолтой тоглолт бол дорнодын шилдэг багуудын нэг “Майами Хит” “Нью Жерси Нэтс” багийн талбайд зочлон тоглосон тоглолт байлаа. Тус тоглолт 101:98-ын харьцаатай Майамигийн хожлоор өндөрлөсөн. мөн Хитийн “их гурвал”-ын нэг Дуэйн Уэйд тоглолтын хувцастай талбайд гарч ирсэн ч тоглолтонд оролцоогүй. Эхнээсээ авахуулаад тун ширүүн үргэлжилсэн тоглолтын шилдгээр Хитийн “од” Леброн Жэймс тодорсон. Тэрээр нийтдээ 37 оноо, долоон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бөгөөд онооныхоо 17-г нь сүүлийн үеийн 4 минут 47 секундэд авлаа. Харин Нэтсээс Крис Хамприс 29 оноо, 8 самбар гүйцэтгэсэн ч хожиход хангалттай байсангүй.