Энэ сарын 13-ны өглөө 06.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед Ц.Шинэбаяр гишүүн түүнтэй хамт байсан.

Энэ сарын 13-ны өглөө 06.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед Ц.Шинэбаяр гишүүн түүнтэй хамт байсан. Тэрээр цагдаагийн алба хаагчдыг Н.Энхбаярын гэрт орж ирэх үед хоёр гараараа салаавч өгсөн. Уг үйлдэл нь зурагчдын дүрс, телевизийн камерт хадгалагдсан байдаг. Харин өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас 15.00 цагт Н.Энхбаярыг баривчилсан асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр “Ц.Шинэбаяр гишүүн цагдаагийн алба хаагчдын өмнөөс салаавч өгч, мөрдөн байцаагчийг дайрч доромжилсон байгаа. Түүний ёсзүйгүй аашилсан эл үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорын байгууллагад хандахаар болсон” гэдгээ мэдэгдлээ.
Б.Чимэг