МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдаад дөрөв хоног өнгөрчээ. Энэ хугацаанд тус намынхан болон түүнийг дэмжигчид тайван жагсаал хийж, Н.Энхбаярыг 24 цагийн дотор сулла гэсэн шаардлагыг гарган УИХ, Ерөнхийлөгчид мэдэгдсэн. Гэвч тэдний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдаад дөрөв хоног өнгөрчээ. Энэ хугацаанд тус намынхан болон түүнийг дэмжигчид тайван жагсаал хийж, Н.Энхбаярыг 24 цагийн дотор сулла гэсэн шаардлагыг гарган УИХ, Ерөнхийлөгчид мэдэгдсэн. Гэвч тэдний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй юм. Мөн МАХН-аас “Монгол улсын гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын 54000 иргэн батлан даалтад авахаар гарын үсгээ өгөөд байгаа хэмээн МАХН-аас мэдэгдсэн юм. Харин өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг үргэлжлүүлэн 14 хоног саатуулах захирамж гаргасан учир тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжинэ гэдгээ жагсагчид мэдэгдлээ. Одоогоор чухам ямар хурц хэлбэр нь сонгох нь одоогоор тодорхой бус байна.
Б.Чимэг