“Coke’n Beat “ наадмын бүртгэл эхэлж байна
“Coke’n beat” наадмын өнөөдөр соль гитарчдын цугларалтаар эхлэх
гэж байна. “Coke`n beat” наадамд 2007 онд “Булсара”, 2008 онд
“Зүгээр л”, 2009 онд “The Lemons”, 2010 онд “L Guards”, 2011 “The
Compass” хамтлагууд шалгарч байсан билээ.
“Coke’n beat” наадам соль гитарчдын цугларалтаар өнөөдөр эхлэх
гэж байна. Тус наадамд 2007 онд “Булсара”, 2008 онд
“Зүгээр л”, 2009 онд “The Lemons”, 2010 онд “L Guards”, 2011 “The
Compass” хамтлагууд шалгарч байсан билээ. Наадмын шилдгээр шалгарсан хамтлагууд
Азийн орнуудаас шалгарсан амьд хөгжим сонирхогчдын “Asian Beat” олон улсын уралдаанд оролцдог. Энэ жилийн хувьд ч мөн түрүүлсэн хамтлаг энэхүү
эрхээр шагнагдах юм. “Coke’n beat” наадамд оролцох хамтлаг
2-12 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Маргааш буюу 19-нд гитарчид цугларах бол үргэлжлүүлэн бөмбөрчин,
даралтат хөгжимчин, амьд хөгжимтэй дуулаачдын цугларалт болох ажээ. Ингээд
зургадугаар сарын 1-н гэхэд шилдэг 10 хамтлаг шалгарах бөгөөд долдугаар
сарын 11-нд шилдэг дөрвөн хамтлагаас Сингапурт болох “Asian Beat” олон улсын
наадамд оролцох шилдэг хамтлаг шалгарах ажээ. “Coke’n beat” амьд хөгжмийн
наадам нь шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжих, үзэгчдэд амьд хөгжмийн мэдрэмжийг
хүргэх зорилготойгоор 2007 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн
билээ.
Т.Хулан