Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан Уоррен Баффетыг түрүү булчирхайн хорт хавдартай гэж эмч нар оношилжээ.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан Уоррен Баффетыг түрүү булчирхайн хорт хавдартай гэж эмч нар оношилжээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр өөрийн эзэмшдэг 80 гаруй охин компанитай “Berkshire Hathaway” компаниий хувьцаа эзэмшигчидэд захидал илгээн дуулгасан байна. 81 настай У.Баффет захидалдаа “Энэ хавдар миний амьдралын хэв маягт тийм ч их хүндрэл учуулахгүй. Одоогоор хавдар биеийн бусад хэсэгт тархаагүй байгаа” гэжээ.
Уоррен Баффет сард 100,000 долларын цалинтай бөгөөд жилийн орлого нь 44 тэрбум доллар юм. Тэрбээр 2008 дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байсан бол энэ жил гуравт бичигдэж байна. Түүнийг хорт хавдартай болсон тухай мэдээлэл “Berkshire Hathaway” болон түүний охин компаниудын хувьцааны ханшид нөлөөлж болохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна.