Өнөөдөр 10 цагт эхлэх Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэхээр болжээ.

Өнөөдөр 10 цагт эхлэх Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэхээр болжээ. Энэ дунд гишүүдийн хамгийн их анхаарал татаж байгаа нь УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн
хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн
тухай асуудал юм. Мөн давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авах асуудал, шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн этгээдийн талаар мэдээлсэн хүнд урамшуулал өгөх тухай хэлэлцэх юм байна. Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар 13 асуудлыг бэлдсэн байна.