Өнгөрсөн шөнө “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн эхний тоглолт боллоо. Энэ бол Германы “Байерн Мюнхен” багийн талбайд Испаний эзэн хааны “Реал Мадрид” зочлон тоглосон тоглолт байлаа.

Өнгөрсөн шөнө “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн эхний тоглолт боллоо. Энэ бол Германы “Байерн Мюнхен” багийн талбайд Испаний эзэн хааны “Реал Мадрид” зочлон тоглосон тоглолт байлаа. Энэ тоглолтод талбайн эзэд илүү байж 2:1-ээр Реалыг буулган авлаа. Тоглолт эхлээд хоёр баг харилцан довтолж байсан ч 17 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Реалын хамгаалагч найдвартай холдуулж чадаагүй ба энэ боломжийг Мюнхений Рибери ашиглаж гоолдсон юм. Эхний үе 1:0-ээр дууслаа. Харин хоёрдугаар үе эхлээд найман минут болж байхад Роналдогийн дамжуулалтаар Өзил цохиж тоог тэнцүүлсэн. Энэ үед Моуриньо 69 дэх минутад Марсело, 79 дэх минутад Гранеро, 84 дэх минутад Игуайн нарыг сэлгээгээр оруулж ирсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Талбай дээрээ тоглож буй Байерн тун азтай байсан бөгөөд Ламмын дамжуулалтаар тоглолтын 90 дахь минутад Марио Гомез тооны харьцааг 2:1 болгосноор Байерн талбайдаа ялалт авлаа. Дараагийн тоглолт Реалын талбай дээр болох ба эзэн хааны баг их л ууртай тоглох нь ойлгомжтой.