Тоонд учир, утга, ач холбогдол өгдөг нь сүсэг бишрэл, итгэл үнэмшлээр амьдардаг хүмүүний нэгэн шинж юм. Буруутгах аргагүй ч бас зарим талаар арай хэтэрнэ ээ хэмээн бодмоор зүйлс тохиолдох аж. Монголчууд тоог шүтэх нь элэнц хуланцын маань элэнцүүдийн үед ч байсан. Гэхдээ арай утга учиртай. Монголын ёс гурав, дөрвөн зүг найман зовхис өргөх, долоон бурханд залбирах, есөн есийн наян нэгэн онгод сахиус гэхчлэн өөрийн гэсэн ач холбогдол, цаанаа бэлгэдэлтэй.
Харин өнөө үед Чингис хааныг магтан дуулсан, мандуулан өөрсдийгөө Чингис гэж нэрлэсэн хүмүүс байна. 2008 оны УИХ-ын сонгуулиар АН-ынхан 2.7 сая Чингис сэрлээ гээд л өөрийн болон өрсөлдөгч намын бүх гишүүнийг, МАХН/тухайн үеийн/-ын дарга цэрэгтэй бүгдийг нь хамруулж Чингист өргөмжилсөн. Харин ойрын үеэс АН-ын дарга Н.Алтанхуяг юм л болвол 1206 гэдэг тоог онцлох болов. Их Монгол улс байгуулагдсан оныг илэрхийлсэн энэ тоонд тэрбээр ихэд сүсэгтэй хандаж байгаа аж. Жишээ дурдъя:
Түүний бичсэн ном "Ардчилсан засаглал 1206" нэртэй. Номынхоо нээлтийн баярыг 2012 оны хоёрдугаар сарын 9-нд хийсэн. Аанай л 12:06 минутад эхлүүлсэн шиг санагдана. Мөн түүний намдаа шинээр гишүүд элсэхдээ 1206, 1206-гаар элсээд байдаг сонин зохион байгуулалттай. Өрсөлдөгч хүчин МАН-д 1000, 1000-аар бөөндөн орж байхад мань намд илүү ч үгүй, дутуу ч үгүй 1206 ордог нь хачирхалтай. Мэдээж энэ бүхэн ердөө тоонд ач холбогдол өгсөн шоу гэдгээс хэтрэхгүй хэмээн хэлэх хүн дэргэдээс минь аваад олон байна. Их богд, эзэн Чингис хаан салж сарнисан улсаа нэгтгээд, нэр өгч цэгцэлсэн он 1206-гаар "тоглох" АН-ын үйлдэл өнөөдөр ч үргэлжилж байна. Тэд өнөөдөр 11 цагаас "Ардчилсан нам сонсож байна" гэсэн тодотголтой иргэдийн санал, хүсэлт авах шинэ утас нээж байгаа аж. Тэр нь мөнөөх л "1206" дугаартай. Нэг минут ярихад 100 төгрөгний төлбөртэй уг утасны операторууд одоогоор нээлтээ хийх гээд хариу өгөх завгүй байгаа бололтой. Залгаж үзвэл хэнтэй ч холбогдсонгүй.