Энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.

Энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн МАХН-ын гишүүд болон дэмжигчид яг одоо АТГ-т очжээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг шаардсан бичгийнхээ хариуг авахаар очсон байна. Хэрвээ суллахгүй бол Төв аймгийн урьдчилан хорих төв рүү явна гэдгээ мэдэгдлээ. Мөн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн билээ.
Б.Чимэг