“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул, олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийнханд холбогдох байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хохирол барагдуулах тухай хэргийг шүүх хурал өчигдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болсон.

“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул, олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийнханд холбогдох байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хохирол барагдуулах тухай хэргийг шүүх хурал өчигдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн нийт арван цаг хуралдсаны эцэст өнгөрсөн шөнө 00.00 цагт "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн буруутайг тогтоосон байна. Тиймээс Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн
эвслийнхний нэхэмжилсэн 1.3 тэрбум төгрөгийг "Петрочайна Дачин Тамсаг”
компани нөхөн төлөх ёстой болжээ.
Шүүх хуралд Матад
сумынхан болон тэднийг дэмжиж буй нийслэлийн иргэд хүрэлцэн ирсэн байна.
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс Матад сумын
19 дүгээр талбайд хийж байгаа газрын тосны хайгуулын явцад үүссэн
цооног, хаягдлын санг дагасан байгаль орчны бохирдол, мөн бэлчээр
талхалж буй хүнд даацын машинууд зэргээс үүдэн 1130 га газрыг талхалсны
нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг нэхэмжлээд байсан юм.
Б.Чимэг