Монголын урлагийн ууган байгууллагын нэг “Жанжин клуб”-ыг нураахаар болжээ. Хуучин клубыг нурааж, сууринд нь 500 хүний суудалтай орчин үеийн театр байгуулах шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргажээ.

Монголын урлагийн ууган байгууллагын нэг “Жанжин клуб”-ыг нураахаар болжээ. Хуучин клубыг нурааж, сууринд нь 500 хүний суудалтай орчин үеийн театр байгуулах шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргажээ. Шинээр сүндэрлэх театрын барилгын ажил тун удахгүй эхлэх бөгөөд барихад 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тус клуб анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Сүхбаатарын клуб” нэртэй байгуулагдаж байсан юм.