Нобелийн шагналт эрдэмтэн Тошихидэ Маскава Монголд лекц уншина

2008 оны физикийн салбарын нобелийн шагналт Японы нэрт эрдэмтэн Тошихидэ Маскава БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын урилгаар Монголд ирэх гэж байна. Тэрээр монголын физикчдэд зориулж энэ сарын 20-ны 10 цагт МУИС-ийн Хичээлийн I байрны Эрдмийн танхимд "70-аад оны эгэл бөөмс замбараагүйдлээс загвар руу” лекцээ уншина. Харин олон нийтэд зориулж “CP тэгш хэмийн зөрчил юу өгүүлнэ вэ?” сэдэвт лекцийг энэ сарын 21-ний өдрийн 15:00 цагаас СТӨ-нд үнэ төлбөргүй тавихаар болжээ. Үүний дараагаар Тошихидэ Маскавад МУИС-ийн “Хүндэт доктор” цол гардуулах аж.
Т.Энхэлээ