
Харин үлдсэн 17 хүүхдийг гэм буруутай хэмээн үзэж 3.8-8.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, Ижилбаатар, Баатархүү нарын хэргийн 261.2 дахь зүйл ангийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн Пүрэвдоржийн ялыг дөрвөн жил жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж, Номинтэнгэрийн хорих ялыг 2 жилээр хойшлуулсан байна. Түүнчлэн Хөлгөний гурван удаагийн дээрмийн хэргийн нэгийг нь хэрэгсэхгүй болгож, 155, 246-р зүйл ангиудыг нэмжээ. Гэвч тэдгээрийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгосон байна. Гэхдээ ялыг нь хоёр жилээр хойшлуулжээ.
Ганболдын хэргийг хэрэгсэхгүй болгож суллан, Дүгэрнамжимыг өршөөлд хамруулж, 3 жил 5 сар хорих ялын 3 жилийг хасаад 5 сар жирийн дэглэмтэйд хорих болгосон байна. Гэхдээ цагдан хоригдох хугацаа нь таван сар болсон учир суллажээ. Бусдынх нь ялыг хэвээр үлдээжээ.
Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, улсын яллагчаар М.Бадам, өмгөөлөгчөөр Г.Хандсүрэн, Н.Бадамцэцэг, М.Хувцагаан, Д.Энхцэцэг, Ш.Бадмаараг, Б.Энхтүвшин, С.Соронзонболд, Ш.Оюумаа, С.Эрдэнэцэцэг, Б.Оюунбилэг, Ш.Мягмарцэрэн, C.Оюунцэцэг нар оролцохоор болжээ. Дээрх хүүхдүүд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн байдаг . Мөн хэргийг шалгах явцад оргон зайлж байжээ.
Б.Чимэг