МАХН-ын дарга Н.Энхбаяр авлигал авсан хэргээр Төв аймгийн цагдан хорих
төвд хоригдоод тав хонож байна. Энэ зуур түүнийг баривчилсантай
холбоотой янз бүрийн яриа гарч, олон нийт чухам хэний зөв, буруу тухайд
маргаан өрнүүлээд байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр авлигал авсан хэргээр Төв аймгийн цагдан хорих төвд хоригдоод тав хонож байна. Энэ зуур түүнийг баривчилсантай холбоотой янз бүрийн яриа гарч, олон нийт чухам хэний зөв, буруу тухайд маргаан өрнүүлээд байгаа. Харин өнөөдөр Н.Энхбаяр монголчуудад хандан захидал илгээсэн юм. Тэрбээр захидалдаа өөрийг нь дэмжиж, хамтран зүтгэж байгаа хүмүүсийг нэрлэв. Захидалд Н.Удвал, Л.Цог ба МАХН, М.Энхсайхан, Л.Батцэрэг, Ц.Цолмон ба МҮАН, Б.Жаргалсайхан, Түмэнжаргал ба БНН, Маам, Батбаатар, Наранбаатар, Бум-Ялагч нар ба МНН зэрэг нам, улс төрчдийг дурдсан байна. Тэрбээр хамтран зүтгэгчдийнхээ тухайд “Эдгээр намууд, иргэний хөдөлгөөнийхөн Монголын баялагийг ард түмэнд авч өгөх гээд байна гээд бодоход эрх баригчид нойр нь хүрэхгүй байгаа шүү дээ” гэж бичжээ.