Сүүлийн үеийн урьдчилсан санал агуулгаар Ф.Холланде нь 27 хувийн санал
авч Н.Саркозиг 2 хувиар давжээ. Энэ нь Ф.Холланде ерөнхийлөгчийн
сонгуульд ялж магадгүй гэсэн таамаглалыг олон нийтэд төрүүлээд байна.

Францын ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгчид нэг нэгэндээ сонгуулийн эхний үе шатуудад <үхлийн цохилт> хийж магадгүй
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд болохоор товлогдсон юм. Тус улсын ирээдүйн ерөнхийлөгч болохоор нийт 10 нэр дэвшигчид өрсөлдөж байна. Тэр дундаа одоогийн ерөнхийлөгч Н.Саркози болон Социалист намаас нэр дэвшигч Ф.Холланде нарын дунд хүчтэй өрсөлдөөн явагдах нь тодорхой боллоо.
Сүүлийн үеийн урьдчилсан санал агуулгаар Ф.Холланде нь 27 хувийн санал авч Н.Саркозиг 2 хувиар давжээ. Энэ нь Ф.Холланде ерөнхийлөгчийн сонгуульд ялж магадгүй гэсэн таамаглалыг олон нийтэд төрүүлээд байна.
Францын телевиз, радиогоор явуулсан тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй 10 өрсөлдөгчдийн урьдчилсан рейтингээр бусад 8 өрсөлдөгчид 15 ба түүнээс доош хувийн санал авчээ. Олон улсын ажиглагчдын зүгээс бусад 8 нэр дэвшигчдийг "жижиг өрсөлдөгчид" гэж тодорхойлжээ. Хэн нь ялах бол?