
О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчээсээ татгалзаж, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй танхимыг орхин гарсан. Мөн шүүх хуралдааныг санаатайгаар тасалдуулж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Т.Соёмбо-Эрдэнэ захирамж гарган, хорьсон. Эл шийдвэрийг түүний өмгөөлөгч Б.Амарсанаа эсэргүүцэж, давж заалдах шатанд гомдол гаргаад байсан юм. Түүний эл гомдлыг тус шүүх өчигдөр хэлэлцээд Т.Мөнхдэлгэрийг 14 хоногоор баривчлах шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэн, түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.
Б.Чимэг