
“Мөрөөдлийн баг” шалгаруулах сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээний
гуравдугаар шат эхэллээ. Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар зохион
байгуулж буй уг тэмцээнд Монгол улсын 750 гаруй сургуулийн сурагчид
оролцсон юм. Аймаг, сумдын сургуулиас шалгарсан шилдгүүдийн дунд өрнөж
буй гуравдугаар шат яг одоо Буянт-Ухаа спорт цогцолборт болж байна.
Тэмцээний шилдгүүд дөрөвдүгээр сарын 22-нд өндөрлөж аваргуудыг
шалгаруулах юм. 8-11нас, 12-15нас, 16-18 насны ангиллаар явагдаж буй
тэмцээний шилдгүүд тодорно.

“Мөрөөдлийн баг” шалгаруулах сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээний гуравдугаар шат эхэллээ. Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар зохион байгуулж буй уг тэмцээнд Монгол улсын 750 гаруй сургуулийн сурагчид оролцсон юм. Аймаг, сумдын сургуулиас шалгарсан шилдгүүдийн дунд өрнөж буй гуравдугаар шат яг одоо Буянт-Ухаа спорт цогцолборт болж байна. Тэмцээний шилдгүүд дөрөвдүгээр сарын 22-нд өндөрлөж аваргуудыг шалгаруулах юм. 8-11нас, 12-15нас, 16-18 насны ангиллаар явагдаж буй тэмцээний шилдгүүд тодорно.
Тэдэнд нэгдүгээр байр нас тус бүрт эрэгтэй эмэгтэй тус бүр нэг баг шалгаруулж алтан медаль, аваргын малгай футболк, 2.000.000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнана. Хоёрдугаар байрт нас тус бүрт эрэгтэй эмэгтэй тус бүр нэг баг шалгаруулж алтан медаль, аваргын малгай футболк, 1.500.000 төгрөг үнэ бүхий зүйл гардуулна. Гуравдугаар байрт нас тус бүрт эрэгтэй эмэгтэй тус бүр нэг баг шалгаруулж алтан медаль, аваргын малгай футболк, 1.000.000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна. Мөн ангилал тус бүрт баг тамирчдаа амжилттай бэлтгэж, эхний гурван байрт шалгарсан багийн дасгалжуулагч багшийг, сургуулийг тус тус шагнах юм байна.