Төв аймаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа МАХН-ын дарга
Н.Энхбаяр өнөөдөр ямар учраас, хэний нөлөөллөөр өөрийг нь баривчилсан
талаар захидал бичсэн билээ.

Төв аймаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр ямар учраас, хэний нөлөөллөөр өөрийг нь баривчилсан талаар захидал бичсэн билээ. Тэрбээр захидалдаа ажлаа өгсөн цагаас нь хойш элдвээр оролдож шалгаж байгаагийн нэг шалтгаан нь Оюу толгойн ордын гэрээ гэв. Оюу толгойн ордыг гадныханд өгсөн хариуцлагагүй гэрээг шалгахын оронд олон нийтийн анхаарлыг өөр зүйлд сатааруулах гэсэн улс төрийн зорилготой баривчилгаа болсныг тэмдэглэн хэлсэн байна. Н.Энхбаяр “Эрх баригчид “далд” эздийнхээ даалгаврыг биелүүлж Монголд ашиггүй Оюу толгойн гэрээг үхэн хатан хамгаалж байна. Таван толгойн гэрээг ард түмэндээ дундын баялаг гээд 100 хувь өг гэхэд энэ ордоос хагартлаа баяжиж буй цөөн тооны олигархууд амиа тавьчихаас наагуур юм болж сандралдаж байна” гэжээ. Оюу толгой, Монголын баялагийг Н.Энхбаяр тэргүүтэй Н.Удвал, Л.Цог ба МАХН, М.Энхсайхан, Л.Батцэрэг, Ц.Цолмон ба МҮАН, Б.Жаргалсайхан, Түмэнжаргал ба БНН, Маам, Батбаатар, Наранбаатар, Бум-Ялагч нар ба МНН, бусад намууд, иргэний хөдөлгөөнийхөн нийлж иргэдэд авч өгөхөөр тэмцэж байгаа тул энэ баривчилгааг эхлүүлсэн гэж үзэж байгаагаа захидалдаа бичсэн байна.