Өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан гомдлыг хэлэлцэж, тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Хуралд даргалагч шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн оролцов.

Өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан гомдлыг хэлэлцэж, тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Хуралд даргалагч шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн оролцов. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Б.Энхцэцэгт 3.6 жил, Д.Дэлгэрцэцэгт хоёр жилийн ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хэвээр баталсан учир ийнхүү Улсын дээд шүүхэд хандаад байжээ.
Б.Чимэг
.