Өнөөдөр долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдож буй
цагдаагийн хурандаа нарыг шүүх хурал болно. Цагдан хорих 461 дүгээр
ангид хоригдож буй дөрвөн хурандаа хоригдохын өмнө бие нь муу, бүгдээрээ
сахарын өвчтэй гэсэн эмчийн дүгнэлт гарч байсан. Тэд өнөөдрийг хүртэл
хорихын эмчийн хяналтад байв.

Өнөөдөр долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдож буй цагдаагийн хурандаа нарыг шүүх хурал болно. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй дөрвөн хурандаа хоригдохын өмнө бие нь муу, бүгдээрээ сахарын өвчтэй гэсэн эмчийн дүгнэлт гарч байсан. Тэд өнөөдрийг хүртэл хорихын эмчийн хяналтад байв. Харин ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын биеийн байдал хүндэрсэн тул өчигдөр 12.00 цагийн үед Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасагт ирж, үзүүлэн эмнэлгийн тусламж авлаа. Тэрбээр Цагдан хорих төвийн эмчийн зөвшөөрөлтэйгөөр тус эмнэлэгт ирж үзүүлсэн нь энэ аж. Түүнийг эмнэлэгт үзүүлэх үед нь эхнэр, хүүхэд нь хамт иржээ. Генерал тус эмнэлэгт цаг орчим болсон бөгөөд сахарын хэмжээ нь их гарсан байна. Харин зүрхэнд нь ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэсэн эмчийн дүгнэлт гарчээ. Түүний биеийн байдлын талаар тус тасгийн эрхлэгч эмч Б.Батболдоос тодруулахад “Энэ хүн хүнд өвчтэй гэдэг нь илэрхий болсон. Цагдан хорих төвийн эмнэлэг сумын эмнэлгийн хэрэгцээг хангадаг. Харин Ч.Амарболдын сахарын өвчнийг тийм эмнэлэгт эмчлэх боломжгүй. Тиймээс түүнийг Улсын клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн хариултыг өгөв. Өнөөдрийн шүүх хуралд хурандаа нар шинэ өмгөөлөгчидтэй оролцоно. Тухайлбал, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдыг Б.Батхуяг, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийг Л.Даваасүрэн, НЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг Ж.Энхтуяа, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг Т.Баярсайхан нар хууль зүйн туслалцаа үзүүлнэ.