С.Жавхлан хятадуудад зориулж дуу зохиожээ

МУГЖ, С.Жавхланг Хятадын хил давахыг хориглосон байгаа. Учир нь тэрбээр "Өвөрмонголчууд хүн биш. Манай улсын газарт гишгэх эрхгүй" гэсэн утгатай үг хэлснээр тус улсынхан түүнд ийм арга хэмжээ авсан байна. Түүгээр ч зогсохгүй түүний цомгийг хэвлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнд бухимдсан дуучин "Намайг битгий ад үз" нэртэй уран бүтээл хийжээ. Энэ дуунд нь "Миний очих газар намайг битгий ад үз, Мөнхөд би үлдэхгүй ч монголчууд чамайг залахгүй" гэсэн үг гардаг аж. Дууныхаа шүлгийг ч өөрөө бичсэн гэнэ.