
Өмнө-говь, Орхон аймгийн морин хуурчид оролцож ур чадвараа уралдуулж байгаа аж. Зохион байгуулагчийн зүгээс оролцогчдыг ширэн цартай хуураа хулсан нумаар татах, заавал тоглох зохиолуудын нотыг өгөгдсөн ёсоор хөгжимдөхийг даалгасан байна. Уралдааны салхийг хагалж Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Мөнхбаяр “Цонхон дээр суусан ялаа” ардын дууны аяыг хөгжимдсөн. Түүний дараа тус коллежийн бэлтгэл ангид суралцаж буй Б.Баттогтох “Хөх торгон дээл” дууг тоглож сонирхуулсан юм. Анх удаа тайзан дээр гарч байгаа болоод ч тэр үү Б.Баттогтох сандарч байгаа харагдсан. Ямар сайндаа хөлөрсөн гараа дахин дахин арчиж байхав. Түүнийг нь мэдсэн шүүгч Ц.Батчулуун сандрахгүй байхыг зөвлөж байлаа. Хоёр жил тутам зохиогдох уг наадам өрсөлдөөн ихтэй болж байна. Морин хуурчдын анхдугаар наадам хоёр үе шаттай болох бөгөөд өнөөдөр дүнгээ гаргана. Оролцогчид эхний шалгаруултдаа Э.Чойдогийн “Романс”-ыг заавал тоглохоос гадна сонгосон ардын уламжлалт татлагаа сонирхуулах юм. Дараагийн дугаарт П.И.Чайковскийн “Баркоролла”, Г.Алтанхуягийн “Концертино” хоёроос сонгон тоглоно. Бас өгөгдсөн уртын дууныхаа аяыг хөгжимдөнө. Гран при, гурван байрт шилдэг морин хуурчдыг шалгаруулах уралдааны ерөнхий шүүгчээр уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун ажиллаж байгаа. Шилдгийн шилдэг Гран прин эзэн мэргэжлийн цахилгаан төгөлдөр хуураар шаг нуулах бол уралдааны тэргүүн байр хүртсэн морин хуурч нэг сая төгрөгийн эзэн болох юм.