Өнөөдөр 10 цагт УИХ-ын нэгдсэн чуулган эхэлнэ. Чуулганаар шинээр
батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль
зөрчсөн гэх цэцийн дүнэлтийг хүлээж авах эсэхийг дахин хэлэлцэж, санал
хураалт явуулна.

Өнөөдөр 10 цагт УИХ-ын нэгдсэн чуулган эхэлнэ. Чуулганаар шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх цэцийн дүнэлтийг хүлээж авах эсэхийг дахин хэлэлцэж, санал хураалт явуулна. Мажоритар системтэй тойрогт нэр дэвшээд ялагдсан ч хувь тэнцүүлсэн системтэй тойрогт сонгогдож болох тухай заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн гишүүд үзсэн юм. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудал дээр МАН, АН-ын гишүүд эсрэг байрь суурьтай байсан тул АН-ын зүгээс завсарлага авсан юм. Мөн өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөөд байгаа Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ч хоёр нам эрс, тэс байр суурьтай байгаа юм. Тиймээс энэ удаагийн УИХ-ын чуулган намуудын санал зөрөлдөөнөөс болж завсарлах магадлалтай байна.