Дуучин Т.Дэлгэрмөрөн тарган гэж гологджээ

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг зохиолын дуучин Э.Чулуунчимэгийн хамтаар ургамлын тосны рекламд тоглох санал иржээ. Дээгий ч энэ саналыг дуртай хүлээн авч рекламныхаа зурганд бэлтгээд байжээ. Гэтэл яг ажил эхлэхийн өмнө ургамлын тос импортлогч компанийхан нь дуучинг "Дэндүү тарган байна. Тосны борлуултад муугаар нөлөөлж магадгүй" хэмээн гэрээгээ цуцалж "Тусгай салаа" киноны Хурцын дүрд тоглосон жүжигчин Б.Мөнхбатыг тоглуулжээ. Уг тос нь эрүүл зүрхийг дэмжих уриатай бөгөөд таргалалтын эсрэг гэсэн рекламтай аж.