Төв аймаг руу явсан хүмүүс Н.Энхбаяртай уулзаж чадалгүй буцжээ
МАХН-ыг холбоодыг Н.Энхбаяртай уулзуулсангүй
Өчигдөр МАХН-ын дэргэдэх Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын
холбоо, Оюутны холбооны төлөөлөл 20 гаруй хүн МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзахаар Төв аймгийн
урьдчилан хорих төв рүү явсан. Тэд явахаасаа өмнө Н.Энхбаярыг суллах шаардлагыг УЕПГ, АТГ, ШШГЕГ-ын удирдлагуудад өгсөн байжээ. Гэвч Төв аймгийн урьдчилан хорих төвийн
ажилтнууд АТГ-аас албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байгаа тул уулзуулах боломжгүй
гэсэн хариуг тэдэнд өгчээ.
Т.Хулан