Сэтгүүлчдийн хувьд Оскарын наадамтай дүйцэхүйц нэр хүндтэй шагнал бол
Пулитцерийн одон билээ. Ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, сэтгүүл зүй
жинхэнэ утгаараа дөрөв дахь засаглалын үүрэг гүйцэтгэхэд оюун бодол,
сэтгэл зүрхээ харамгүй зориулж “Хэвлэлийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн
Ж.Пулитцерийн нэрэмжит шагналыг 1917 оноос авьяаслаг сэтгүүлчдэд
гардуулсаар өдийг хүрсэн.

Сэтгүүлчдийн хувьд Оскарын наадамтай дүйцэхүйц нэр хүндтэй шагнал бол Пулитцерийн одон билээ. Ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, сэтгүүл зүй жинхэнэ утгаараа дөрөв дахь засаглалын үүрэг гүйцэтгэхэд оюун бодол, сэтгэл зүрхээ харамгүй зориулж “Хэвлэлийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн Ж.Пулитцерийн нэрэмжит шагналыг 1917 оноос авьяаслаг сэтгүүлчдэд гардуулсаар өдийг хүрсэн.
Уг шагналыг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц цар хүрээтэйгээр бичигдсэн шилдэг бүтээлд олгодог юм. Энэ удаад Пенсильвани мужийн “Эх орны мэдээ” сонины сэтгүүлч Сара Ганим дасгалжуулагч Жерри Сандаскигийн ичгүүр сонжуургүй бэлгийн амьдрал, хүчирхийллийг зоригтойгоор олны сонорт хүргэснээрээ шагналын эзэн болжээ. Дасгалжуулагч эр өөрийн үйлдлийг нуухыг оролдож, сэтгүүлчийг буруушааж байсан ч түүний зүй бус үйлдлүүд нэгэнт ил болсон. Өдгөө 24 настай залуу сэтгүүлчийн зориг, ур чадварыг Пулитцерийн зөвлөлийнхөн өндрөөр үнэлж, баяр хүргэжээ.