"Чингис хаан" нисэх буудалд өчигдөр ганц ч онгоц газардаагүй байна.
Хаврын хавсарга эхэлж, Улаанбаатарын орчимд хойноосоо хүчтэй салхитай
байсан учир өчигдрийн 20:00 цаг хүртэлх бүх нислэгийг цуцалжээ.

"Чингис хаан" нисэх буудалд өчигдөр ганц ч онгоц газардаагүй байна. Хаврын хавсарга эхэлж, Улаанбаатарын орчимд хойноосоо хүчтэй салхитай байсан учир өчигдрийн 20:00 цаг хүртэлх бүх нислэгийг цуцалжээ. Уг нь энэ өдөр Сөүл, Бээжингээс онгоц хүлээн авах ёстой байжээ. Гэвч онгоц газардахад боломжтой салхины хурд таван м/секундэд 10 м хүрч хүчтэй салхилснаас үүдэн Бээжингээс ирсэн онгоц газардаж чадалгүй буцжээ. Түүнчлэн Богд ууланд түймэр гарсны улмаас нисэх орчимд утаа ихтэй байсан нь нислэгт нөлөөлсөн байна.