
Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар
хойшиллоо. Гэхдээ энэ удаагийн хойшилсон шалтгаан нь өмгөөлөгчтэй
холбоотой гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Монголын өмгөөлөгчдийн
холбооны салбар Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс цагдаагийн экс дарга
нарыг өмгөөлүүлэх дөрвөн хүнийг томилжээ.

Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар
хойшиллоо. Гэхдээ энэ удаагийн хойшилсон шалтгаан нь өмгөөлөгчтэй
холбоотой гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Монголын өмгөөлөгчдийн
холбооны салбар Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс цагдаагийн экс дарга
нарыг өмгөөлүүлэх дөрвөн хүнийг томилжээ. Гэтэл тэднийг шүүх хуралд оролцуулахгүй байхаар Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөл мөн шийдсэн байсан гэнэ. Ийм зөрчлөөс болж өнөөдөр болох байсан шүүх хурал хойшлов.
Шүүх хурал 10 цагаас эхлэх байсан ч өмгөөлөгчдөөс гадна шүүгч, яллагчид ирээгүй байсан юм.