
Лондонгийн төвд орших Трафалгар талбай дээр хүмүүс дурсгалын зургаа татуулж, бэлэг дурсгалын дэлгүүрүүд Олимпийн билэг тэмдэг бүхий өвөрмөц содон хийцтэй подволк, цүнх, бусад эд зүйлсийг худалдаалж эхэлжээ.
Олимпийн наадам эх оронд нь зохиогдох гэж байгаад Лондонгийн ард түмэн ихэд баяртай байгаа бөгөөд эхлэхийг нь тэсч ядан хүлээж байгаа гэнэ.Тэдний ихэнх нь олимпийн наадмыг үзэх эрхийн бичгээ захиалан аваад байгаа бөгөөд бусад наадмын хүрээнд зохион байгуулагдах ажлыг гадаа талбайд байрлуулсан том дэлгэцээр үзэхээр болоод байгаагаа сонирхуулсан байна.
Лондонгийн гурав дахь удаагийн зуны олимпийн мэдээ мэдээллийн хүрээнд, Британий нэр бүхий сонингууд “Олимпийн наадам болоход 100 өдөр үлдлээ” хэмээн өчигдрийн дугаартаа онцлон нийтэлжээ.