Монголын соёлын сар Хятадад эхэллээ
Монголын соёлын сар эхэллээ
Манай улсын соёлын сарын нээлт
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын үндэсний музейн театрт болжээ. Энэхүү арга хэмжээ
нь Монгол улсын засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хооронд 2010-2013 онд
хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөөний дагуу зохиогджээ. “Монголын соёлын
сар”-ын нээлт Монголын урлагийнхны “Хөх тэнгэрийн орон” тоглолтоор эхэлсэн
байна. Тоглолтыг төрийн хошой шагналт Н.Жанцанноров найруулжээ. Мөн нээлтэд “Морин
хуур”-ын чуулгынхны тоглосон ардын болон сонгодог урлагийн тоглолтууд хөөмий,
бий биелгээ, морин хуур, уртын дууны гайхамшигт үзүүлбэрүүд, үндэсний хөгжмийн
зэмсгээр тоглосон дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүд эгшиглэжээ. “Соёлын сар”
Монголын уран зураг, фото зургийн үзэсгэлэнгээр үргэлжлэх аж.