“Донж”-ийн Б.Төгөлдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

“Тархины тvгжээ мултлагч” хэмээх нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг байсан “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр урьд шөнө өвчний улмаас мөнх бусыг үзүүлжээ. Түүний “Тархины тvгжээ мултлагч” нэвтрүүлэг нь “Чамайг ертөнцөд төрөхөд чи л ганцаараа уйлж бүх хүмүүс инээмсэглэдэг. Чамайг ертөнцөөс буцахад чи л инээж бусад нь уйлж байхаар үнэн амьдар…” хэмээн эхэлдэг байсан билээ. Сүүлийн өдрүүдэд түүний чихрийн шижин өвчин илтэд хүндэрч, БНХАУ-д эмчилгээ хийлгэж байсан ч амжилттай болж чадаагүй тухай эх сурвалж хэллээ. Б.Төгөлдөрийн хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг
энд дарж уншина уу.
Т.Хулан